PSCS3 sketch
Б.Галсансүх: Шивээстэй бүсгүйн хаалга
Ертөнцийн хаалганы наана ер бусын өдрүүд үргэлжилж
Ердийн амьдралыг минь чимсэн шивээстэй бүсгүй чи
Ердөө ч надад хаалгаа тайлахаа болив. Орох хаалга энэ
Ертөнцөд олон боловч онцгой байсан юм чиний
Шивээстэй хаалга.Онгон залуу цогцосны амтанд
Шумуул адил шимтэн шунасан юм. Өнгөрчээ. Тэр
Хаалга бүрмөсөн хаагджээ. Өө. Тэгэвч
Хөх загалмайтай ялалтын хаалгыг би хөрсөн
Сэтгэл шиг чинь мартаж чадна. Янаглахуйн
Сэрэл болоод нууц эрдмийг яргуй адил залуу охинд
Яг чамд заасан шигээ зааж чадна. Шивээстэй бүсгүйн
Янагийн хаалганы тухай яруу шүлэг шивнэх болно. Түүнд.
Тэр үед шивээстэй бүсгүй юу хийж байх болоо?
Тэнгэр хараад л, од тоолоод л, үүл сонжоод л
Тэмдэглэлийн дэвтэртээ юу ч юм бичээд л, тамхиа татаад л
Тэгээд тэр ээжийгээ үгүйлж, аавыгаа зүхэж, ном уншиж
Ертөнцийн хаалганы цаана орших ер бусын
Ертөнцийн тухай ердийн нэгэнд хууч хөөрч байх биз ээ.
Шивээстэй бүсгүйтэй танилцахсан гэв үү? Хэрэггүй, хэрэггүй.
Шулам юм тэр, цус сорогч юм тэр, нүдийг чинь ухчихна
Шүү тэр. Надад ингэж бодох сайхан санагдсан ....
Шулам, цус сорогч, харалган болгогчидтой найзлахаа
... БИ БОЛЬСОН ...
шүлгийг бийрбэхээс


24 сэтгэгдэл:
Яаа тасарцан шүлэг шүү тээ Би больсон гэж дуусах нь хүртэл ккк
сайхан щүлэг. гэхдээ би яг л щивээстэй бүсгүй байлаа гэжж
хай сайхаан сайхан энэ ер нь юу болоод байна би хаана байна аа
Пай базарваань. Айхтар шүлэг байх нь.
шивээстэй бүсгүйн шивээс ямар утгатай вэ? зөв таавал 2 бээр дөхүүлбэл 1 бээр бүүр шал худлаа таавал надад 1 бээр авч өгөхөөр уралдий нтр
Заавал чи бээр авдаг тааврын уралдаанд орох гээл манайхан одоо очёрлоно доо. хэ хэ хэ хуваалцаарай
би мэднэ ээ. чи надаа бээрээ авч өгөөрэй
турьхан: хэхэ бээр сайхаан сайхан
Аяко: мэдэх бол хэлчихээ би авч өгөхөд бэлэн байна
хэлэх гэхээр ам хатаадайна. эхлээд бээрээ аваад өгчих :p
гоё шүлэг........ даанч мэдкүм байна. тааврыг
хэлэх гэхээр ам чинь хатаад байгаа бол биччих :)
ASO78 uu?
Leaf-д 2бээр яаж мэдэв
төгсгөлийг нь харсан чинь 78 байсан... тэгээл эхлэл хэсэг бол тодорхой хэхэхэ
нэрээ мартчаад байхымаа
зиа зиа миний охиоон бээрдэхээрээ сайхан бээрдий хэхэ юу биччив дээ
Галсаа энэ чиний блог байсиймуу. Эсвэл чиний шүлгийг тавьсийм болуу? Ямарч байсан чиний шүлгүүдээс сонсоогүй нь байна. Их сайхан бичжээ.
Бийрбэхээс, Галсансүх: этэр гэжийгаал бичцэн байгаа л харагдахым даа Мэд-ээ. ккк... Галсаа угаасаа дасарцышд
За баярлалаа. Өдрийн сайныг шилж сонгожоогоод бээрднээ...
Галтирч жороолоод хамт бээрдэхсэн. Өдрийн сайн нь хэзээ муу хэдүйд бөлгөө?
Эс бол 78 гэсэн нууц кодтой улсуудын уулзалт уу?
дээр зургийг чинь нэг хальт харж байсан чи өөрөө шивээстэй залуу байсандаа би андуурцануу шүлгийн тухайд дажгүй шүлэг бийр бэхээс уншиж байсан баярлалаа
Бөгтөр: асуудалгүй цалингаа хүлээж байна
золоо: би ч шивээстэй л дээ гэхдээ сонин юмаа тээ миний нууц шивээсний зургийг чи харсан байдаг хэхэ
galsansuh ch sain nairagch shuuu
odoo harin yaad shuuh tsagdaaa ntr geed yvaadiinaaa tsu gj .......
Blog jin taalagdjiin