Анхдугаар Дизаан : За сайхан наадав уу

За сайхан наадав уу

Өчигдөр найзууд ирэх гээд залгажийна

за анд сайхан наадаж байна уу 

би: сайхаан сайхан наадаж байна уу

мань хэд одоо гарч байна юу авах уу

би: нэг их юм хэрэггүй айраг нтр бол байгаа шд ээ

гүй архи

би: та нар л уухаа ав би бол уухгүй маргааш ажилтай

тэгвэл морьтой Чингис нь дээр шдээ

би: тэр нь юу гэсэн үгийн аа нэг эрэклаам бий

оон за за

гэтэл одоо би үхлээ шд хөөе морьгүй Чингис л уудаг байж хар чингис ч одоо цээж Чингис гэмээр юм уу Монголчууд нээрээ хэхэ Чингисийнхээ нэрийг идээд үрээд зараад тараагаад бараад баагаад дууслаа даа хөөрхий 

Гэхдээ гадны хүмүүс Монголд ирээд дэлгүүр хэсэхээрээ архины хэсэг дээр ирээд Монголчууд бол соёлгүй боловсролгүй гэдэг бодлоосоо жоохон няцдаг байхаа Монгол архинуудын маань сав баглаа боодол хаа очиж ёстой лаг  санагддаг шүү дэлхийн түвшин гээл авчий яаа тэр Соёмбо Чингис Болор пээ бүү үзэгд тасарцан амьтад гэснээс сая Миний дэлгүүр BEST SELLER-ээ шалгаруулсан чинь

Алтантүрүү 1-р байранд ороод 2-р байранд нь КУКА оржийшд энэ чинь одоо Алтан түрүү аймаар шартуулдаг гэсэн үгүү хэхэ гутарсан шүү аягүй бол 3-р байранд бэлэн гоймон 4-р байранд 50-н аяга тэгээд бодуул айргийн 5-д нь тамхи л орсон байхдаа за энэ ч яахав энэ архи согтууруулах ундааг эрэклаамдах хууль өөрчдөгдөө юу Үнэхээр арвай нь унаагүй байна шүү АРРРВВАААЙ хан тэнгэр шиг харчуулдаа зориулав ЖАЛАМ ХАР сэнгүр голын хөвөө энээ тэрээ СЭНГҮР Гүрээ ах бла бла АЛТАНТҮРҮҮ маргааш ажилтай шдээ МОРЬТОЙ ЧИНГИС нь дээр гэсэн үгнүүд тархинд маш их ачаалал өгч дүүргэн үлдсэн жоохон зайнд нь Өсөхөө Ганхуяг Мөнхбаатар Шарга азарга Борог азарга цагаараг азарга хараг азарга гэх мэт л наадах шив ер нь наадмаар Монголчууд цусандаа нэвцтэл архи уудаг улс болтойм тээд аргач гүй биз харих замаараа айраг авий гэтэл найз маань хэлжийнэ наанаасаа битгий аваа угаалгын машинд эсгэсэн айраг зарагдаж байгаа гэнэ гадуур чинь эгээтэй л огичихсонгүй тэхээр бараг айраг хайж олсон ч сэтгэлдээ юмтай ууснаас шайраг бас цагаан ус нь дээр ч юм шиг ээ дээ энэ шайрагнууд уу мөн чинь айхтар амтнууд юмдаа эцэст нь хэлэхэд Монгол Наадам дэнж хотойтол сайхан боллоо

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
missfits (зочин)

сайхан хэлжээ үнэн үнэн.

srz (зочин)

морьтой чингисийг уувал бүүр морьтойгоо хадуурч давхиад хордлогонд орж мэдхээр муу архи байлэээ, юун маргаашийн ажил, дараагийн 7 хоногийн юм ярьж мэднэ шүү. ингэлээ гээд бусдыг нь сайн гэж байгаа юм биш шүү.

Давка (зочин)

Морьтой чингийсийг лав уухгйүм шүү.......гэснээс нээрээ архи пийв нтрийг чөлөөтэй рекламдаад болциймуу? баларсийм бэ? яасан тэ?

Angaahai (зочин)

Тэр морьтой чингисийг чинь галаар халааж шалгадаг юм байна лээ. Тэр хэсэг нь исто тасарцан хахаха. Би ахдаа аваачиж өгсөн юм. Маргааш ажилтаааааайшдээээ морьтой нь дээрээ гээд л... Маргааш нь ах ажилтай байсан бол алах эд байх нь ээ гэцэн үглэцэн л явж байсан. Ялгаагүй юм шиг байна лээ шүү. Гэхдээ энүүхэндээ л гэж хэлэхэд тааруулаад хүртэхэд маргаашийн ажилд санаа зовоод байх юу байх вэ. За бүү мэд бүү мэд. Ямартай ч миний бөх л түрүүлж гэнэ цаана чинь.

1st (зочин)

энэ жил хатны бөх түрүүлсэн гэсэн тэхээр блогт маань хатантан морилж яваам байна таньтай ингэж дайралдана гэж мөн их хувь заяа яааааа

1st (зочин)

ёоо хараал ид гэж тэр хараад идсэн Морьтой Чингисийг нь битгий аваарай үхлээ үхлээ би тэгж шартахаар их уугаагүй шд

itsme (зочин)

хараал идсэн хар архи үйлдвэрлэгчид хараал идэж үхээсэй

1st (зочин)

чи бас шартаа юу

itsme (зочин)

гүйчш... монголын сайхан залуусыг архинд живүүлж, өчнөөн олон гэр бүлийг архи гсн айдас дунд амьдруулдаг тэр хөгийн новшнуудыг би угаасаа үзэн яддаг. зүгээр үйлдвэрлэж болно. тэрийгээ рикламдаад байхаар нь бүр алчмаар санагдаад байдын. далд риклам явуулж этэр ард түмнийг доромжилжийгаа байхгүй юу. энэ авилгатай тэмцэх газрынхан сохроод суужийдым байх даа. алаа хаячхийсан

МЭС (зочин)

Зөвхөн өөрийгөө хөнгөхөөн Манаргачихаар 10 жил хорино. Улс даяаар нь Живүүлж арчаагүй байдалд хийж үндэстнээр нь хорлодог нөхөд УИХ"д заларна өргөмжлөл авна Баярхаж ардуудаа нулимна. МОРЬТОЙ ХАР ШАР УЛААН БОР СОГТУУ ЧИНГИС ХААН миньдээ ЭЭ ХАЛАГ

XACAP (зочин)

Тэгж байгаад тэр морьтой чингисийг нь хүртэж үздэг хэрэгээ

yagtiimee (зочин)

Манайхан согтуурах төрлийн зүйл рекламдахгүй гэж шаадаг байхгүй юу. Гэтэл бусад оронд өндөр градустай архийг бол хориглоно оо, харин пиво-ыг бол явуулж л байдаг шт. Тэглээ ч реклам чинь дотроо бас мэдээлэл агуулдаг гэж байгаа. Сэнгүрийг уувал ингэнэ, Боргиог уувал тэгнэ гэдгийг маниус өөрийн бие дээр туршихаас нааш мэдэхгүй тийм үү?

yagtiimee (зочин)

Гэхдээ хамуудаа дуртай пизда нь дуртай архиа хийж л байг л дэ. Уухаа больчихвол болоо юм биш үү? Монголыг архинд живүүллээ ч гэх шиг худлаа цээжээ дэлдэх хэрэг ооогт байхгүй. Тэд нар хүмүүсийг барьж аваад амруу нь архи цутгаад байгаа юм байхгүй л биз дэ. Манай гэрт ганц нэг шил юм бий, тэглээ гээд би уугаад байдаггүй. Хаяа нэг найз нөхөд ирвэл хоолны даруулганд ганц нэг татдаг тал бий.

stormy (зочин)

За тэр "Жалам хар" бол үнэндээ л онцгүй пиво байна лээ. Нэг л сонин гашуун, эхүүн. Надад л лав таалагдаагүй. Өөр хүмүүст яах юм байгаан. Чингис нэрний тухайд бол гутлын алчуур хүртэл байгаа байх шүү. Лав л Соёмбо гээд бичигтэй гутлын алчуурыг би харсан юмдаг.

МЭС (зочин)

Ажлын байрны архины дарамт Анд нөхдийн архины дарамт Мэдээллийн хэрэгслийн архины дарамт Бэлгийн замын архины дарамт Би ийм орчинд өссөн. Би өөрөө бас бусдыг дарамтлана Хааяаа татдаг гэж би ч бас хааяаа шаадымаа

Gtulga (зочин)

Мэдкү надол хар хорин л зүгээр санагддий ш дээ.

Гандирс (зочин)

Бага градустайг сурталчилж болдог болсон шиг санагдаж байна. саяхнаас Тэр нь ч дээр биз

учка (зочин)

би бас өчигдөр 3-уулаа нийлээд нэг жижигхэн морьтой чингисийг чинь уучихсан чинь одоо хүртэл амнаас амтагдаад заваараад байна. тэгээд тэр чинь их муухай амттай юм билээ

1st (зочин)

цаа чинь энэ жил сумын наадамд үзсэн 1давсан юутай ч хэхэ ингээд сумын наадамд завсаргүй 12жил давлаа мундаг уу мундаг

AntiDotE (зочин)

Толгой Чингис ингээч дээ. Истоо сэжгийн хог байна даа тэгүүл.

happy (зочин)

Архийг уухгүй байна гэдэг бараг л худлаа. тун тааруулаад хүртвэл эм болдог нэь үнэн л дээ. Харин тэр Морьтой Чингисийг одоохондоо амсаж амжаагүй л байна. Реклам нь хөөрхөн л юм байна лээ. Монголчууд реклам хийж сурч байна аа.Архийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг залуус та нараасаа хичээнгүйлэн хүсэж байна.

BB (зочин)

хаха гоё хэлсэн. бас алимтайг нь амтлаад үз нтр хаха. айраг гэснээс дамбаолигүй айраг гээд яг цэврийг нь олж уусан чинь үхэж далд орох гэж байна шд хаха. Энэ жил сэрүүхэн байгаа гээд айраг олигтой исээгүй гэж үнэн юм байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)