Анхдугаар Дизаан : Хүүхэд насны дурсамжаа хуваалцаач эрхэм блогчин нөхөд минь

Хүүхэд насны дурсамжаа хуваалцаач эрхэм блогчин нөхөд минь

Хүүхэд насны дурсамжаа хуваалцаач эрхэм блогчин нөхөд минь би нэг юм хийх гээд зарим зүйлсийг санахгүй байна та бүхэн сануулж тус болооч

жишээ нь: Унага чихэр, Интоорын ундаа, Төмрөн Самосвал машин, Кама дугуй, айл болгонд хуваарилсан юм шиг байдаг байсан орос тавилга, Пянз тоглуулагч, Хөдөө айлууд их байсан Радио гээд ...

зураг нь байвал бүүр их баярлана линкээр нь тавьчиж болно би ороод авчий

start=30 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 80-с 31-80 харуулж байна

null
TigerFish

"Ахаа аруун мөнгө өгөөч"

Kena (зочин)

Орос хүүхэлдэй, баавгайтай чихэр, тетрадь, лент

TigerFish

МООГУУР

БОРОО

Цүнхэндээ мончоктой явж байгаад гаруудад баригдаад өөрөө өөрийнхөө мончокоор зодуулж билээ. Брюс Лигээс л хамаг хэрэг болж байхгүй юу :ь

TigerFish

хахаха

БОРОО

Цүнхэндээ мончоктой явж байгаад гаруудад баригдаад өөрөө өөрийнхөө мончокоор зодуулж билээ. Брюс Лигээс л хамаг хэрэг болж байхгүй юу :ь

TigerFish

ахиад хахаха

Эхлэл ДИЗААН

сэтгэл гарган дурсамжаа хуваалцаж байгаа бүх блогчиддоо маш их талархаж байна

TigerFish

Бороо, Шейк, бид 3т тусгайлан баярлаарай этр

anjigai (зочин)

Зиак хө квас, шагшуур, нислэг чихэр, элэгний нухаш, WEF радио, электроника магнитафон, чавх, гутлын төмөр тах, будаа үлээж байлддаг балны гол, пончик, Хонгилдон, энэтхэг кинонууд, Модерн токинг, сандра, Сабрина, СисиКэтч, Итали дуунууд, волга машин, Арап гэдэг чиглэлийн такси, фосфортой орос ёлкны тоглоомууд, сүүн шил үхсэн сүүн шил байхав өдрийн гэрэлний хагархай, хар лав, холоорын шохой пуужин хөөрөгдөг байсан, сүнс дуудах, чирта, резин, дээс, баавгайн чих, туг булаацалдах, самкад шариган дугуйтай машаан кк, арматурын төмөр нугалж хийсэн чарга, хөршийн холбоо, соёлч өрх, хорооны эргүүл, цэргийн коминдат гээд их л олон юм одоо байхгүй болж дээ.

За санахаас ийм байна. Тодруулах зүйл байгуул тодруулаарай.

MES POSTZ

Роки Бальбао
Терминатр
Бүрслээ
Эрээнбо
Болтроон
Сүн Үүкүүн
Инккээд шүүрррэйэйэрэйэ Ишигтэй монгол хүхэй кино
Харсарнай
Сүнс
Чингис хаан хамтлагийн Бүргэд
Дугуйлан ӨМӨЗО ОА УСК
Морьтой бичээн /Сүхбаатарын зурагтай/

Ицми

ахххахаха Бороо хахаха

Эхлэл ДИЗААН

@Shake тэр тэмдэгүүд олдохгүй биз зураг ч байсан яахав

Эхлэл ДИЗААН

сэтгэл гарган дурсамжаа хуваалцаж байгаа бүх блогчиддоо маш их талархаж байна

TigerFish

Манай таньдаг ах тэр тэмдгүүдийг анх хийдэг байж билээ. Өдөр бүр УБ-ын ресторанд эхнэртэйгээ хоол иддэг кк

...Shake...

Зураг нь хайгаад байдаггүй юм байна ... НТ дээр байгаа бйах өө ... Одон тэмдэг зараад сууж байдаг гарууд байдаг ш дээ тэнд бол найдвартай байгаа ...

Эхлэл ДИЗААН

олон нөхөд минь бичээд бай бичээд бай

anjigai (зочин)

Аан бас нээрээ ямар ч хамаагүй дугуй төмөр түрж гүйхэд зориулсан түрүүшиг гэж хөвгүүдийн амин эрдэнэ шахам юм байж. Шаврын хаалт, антен, цацруулагч энэ тэрээр гоёчихоод л хаа сайгүй юмар хамаагүй юм түрээд гүйдэг байж билээ.

...Shake...

УБ рестораны хуйцаа ч тасархай байсан дөө ...

MES POSTZ

Зарим нь бүр

Манжийн дарлал
Зүүнгарын хүчирхэгжилт
Чингүнжав этр гэхгээд байх шиг

Бүр зарим нь
Анхны гал
Чулуун зэвсэгийн үе
Нохой гаршуулсан этр гэх гээд ч байх шиг

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

Тэр үеийн динамитны хүчтэй дэлбэрдэгийг яаваа. Би гэж нэг гэнэн цагаан амьтан динамит асаачаад охидуудруугаа шидэх гэж гүйж яваад гурван ямаатай хужаа шаахайныхаа шидийг үзэж галтирч унаад өөрөө өөрийгөө дэлбэлж билээ. Тэрнээс хойш динамиттай биш үрлэн сумтай буутай найзалдаг болсон юмдаг.

Үрлэн сумтай буу гэснээс атуусны буудал дээр зогсож байгаад атуусны хаалга хаагдах мөчид амжиж дотор нь зогсож байгаа эгч нарын мээмрүү буудах бас нэг төрлийн кайф байсым шүү :ь

...Shake...

5 ангид байхад найзтайгаа гулиа гишгээд ... бүтнээр авчихаад хаячихаад гарахад хайран санагдаж билээ ...

TigerFish

Чулуугаар байлдааск, тархиа хагалааск

TigerFish

Паркын буга

Ицми

хахахаха энэ Бороо элэг авахнээ хахахахах элгээ өхкү шүү тийм амархан итар хахах

TigerFish

Молкоогоор цонхоо наадаг байлаашд

Үсрэгч

Шивээстэй бохь, Сега, хужаа компүүтэр, Сони плэйстэйшин,Ундааны саванд ус хийж усаар байлдах,Бөглөөдөх, Сансрын хамгаалагч Волтрон би өөрөө толгойг нь угсарий, Халтар царайт, Бас нөгөө нэг Елен гээд байдаг билүү олон ангитай кино манай эгч үзээд байдаг байсын би яг санадын өрөөнийх нь хаалгаар дүүрэн бохьноос гарч ирсэн зураг нь байдаг байсы, Тансан лам барууш зорчсон тэмдэглэл, Үүлэн бор, Хуанжу гэг, баахан зодоонтой хятад олон ангитай кино яагаав нөгөө нисч мисээд байдаг Үүлэнд гарч өвсөнд шургах эрдэм нтр гээл... Ер нь өчнөөн мянган юм байнадаа харин чиг

...Shake...

Сонин дэвтээж цонхоо дулаалаа л ... Замаасаг зуураа л ...

...Shake...

Анхны хайр ... анхны үнсэлт ... анхны ... эдр

TigerFish

Шейк хүүхэд насандаа их юм үзжээ :p

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

Хөөсөн чихэр үхэхгэж байгаам шиг их идээд тролейбусан дотор бөөлжиж билээ. Тэр үед хамгийн хямд идэх юм хөөсөн чихэр, хамгийн хямд унаа тролейбус байсым шиг бган.

4 төгрөгний сугалаа сугалаад 4 төгрөг хожоод тэр мөнгөөрөө дахиж сугалаа аваад 4 төгрөг хожоод тэр мөнгөөрөө дахиж сугалаа аваад 20 төгрөг хожоод 5 сугалаа аваад. 5 сугалаагаа үзсэн чинь юу ч байхгүй. Тэгээл би анх удаа л "сда" хэмээх айхтар үгийг урсгаж билээ

bundiin hatan (зочин)

би боддын сургууль ороогүй байсан байх сайн санахгүй байна. Манайд нэг савхин төр хөх эрээн вадуун тор байсын тэрийгээ бариад талх авах гээд өдөржин зогсож байгаад. Авчихаад тоглоод алга болчино. Гэртээ ирэхэд талх байхгүй........

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

2-р ангидаа анх боорно үзчихээд өөрийнхийгөө үзэж харьцуулж этр. тэгээд сэтгэлээр унаж этр. Тэр үед ядаж үс ч ургаагүй байсышдээ уг нь :ь

Ицми

хахахаха болиошдээ Домогоо хахахахах

...Shake...

Сүүнд оочерлохдоо бидоноо очерлуулчихаад тоглоод явчтхдаг байж билээ ... Сүүний тэрэг ирэнгүүд бидон бидоных нь эзэд нь ирээд очер очертоо ордог наассс ...

Эхлэл ДИЗААН

сэтгэл гарган дурсамжаа хуваалцаж байгаа бүх блогчиддоо маш их талархаж байна

Бундын хатан (зочин)

Сүүлд сургуульд ороход овгор шорооны зодоон гээчийг гардан зохион байгуулж байгаад сургуулийн жижүүр рокин ролл стилтэй ахад баригдаад гүйсээр байгаад хөнгөн атлетикийн спортын мастер болж байлаа.......

Joe.

бөглөө, аравтын зуутын мянгатын гээд л хамгийн лаг нь хайнэкэн байлаа

Эхлэл ДИЗААН

олон нөхөд минь бичээд бай бичээд бай

oney (зочин)

4.10-ын кино, банкя, цагаан самар, хатаасан банан, картын бараа, талхны талон (Сар болгон нь өөр өнгөтэй), сард авах архи нь ч хязгаартай (айлууд гэнэтийн зочин ирсэн үед архи зээлж нтр), улаан ус тэр үеийн тэрэлж ундаа яасс гоя ч байсымдээ, чарта, дээс (Цуврах гэдэг утгагүй нэртэй дээсээр тоголдог тоглоом байсандаа), баатарчууд дараа нь пионер эвлэлийн гишүүн болж арай амжаагүй байтал өөрчлөн байгуулалтанд өртөөд, гадаа тоголж тоголчоод 1 давхрынхаа айлаас бидонд крантны ус хийлгүүлж байгаад бүгдээрээ тойрч зогсоод л уудаг байжуулээ, 60 мөнгөний печинь аваад тэрийгээ дугираг дүрстэй болгох гээд бөөрөнхийлөөд л мэрж идээд, тээд л анх компьютер тоглоом гараад л марио, кунфу, контра ч билүү тоглоом тоглоод л,

Smile N

Хөзрийн нууц, танцуй диско, үрлэн сумтай буу, 15-н чавга , байвгайн чихдэх, айл гэрдэх, гутлаа нууж тоглох, борооны ус туулах, хонх дарж зугатах, дүүгий даагийдах этр гээл зөгдөөл байна дөө

Блогчин ээж

5-ын гаа, 10-н чихэр, өнгө өнгийн маруужин, хорооллын тэр хавьд хөөргөдөг байсан том том агаарын бөмбөлөг, 5 цагаас л гардаг Үндэсний телевиз, оросын 24 машин/тэр үедээ л бенз/, Ладанд сууж үзчихээд баярлаж байсан мөч, Мортал тоглох, Волтран хүүхэлдэйн кино, Кинонд явах гээд өмдөө нугалаас гартал нь индүүдэж байсан арын хашааны ах, хоёр удаа хаалганы нугасанд хавчуулсан эрхий хуруу минь, Чихмэл саарал нохой, ёооё зөндөө л юм байна... гоё байна шүү

Блогчин ээж

бас парк луу буга, янзага үзэх гэж явдаг байснаа саналаа. ОДоо ч паркт юуных нь амьтан байхав дээ. дэлгүүр лүү ороод 200 төгрөгөнд дугуй талх авдаг байлаа. Бас бүтэн сайн өдөр болгон байрны дарга айл болгоноос нэг хүн дуудаж их цэвэрлэгээ хийлгэдэг байсан. Тэр санаанд оров. Анхны том гар утас. Троллейбусанд нэг ах бугуй шигээ хэмжээтэй мангартом хар гарутас барьчихаад чанга чанга инээгээд л хүмүүст гайхуулж ярьж байсан

Zoozhon

пэээээээ энэ чин яассс сайхан сэдэвтэй бичлэг вэээ????бичих гэсэн чин толгойд дэндүү олон зүйлс санаанд ороод гацчихлаа яаанаа эдр...хүмүүсийн сээгийнүүдийг уншихад дэндүү сайхан байнө...яг л хүүхэд насандаа эргээд очцийм шиг.........

Zoozhon

ээээээээлдээ би зөндөөөөөөөөө гоё гоё юм бичээд оруулах дээр яааааг дарахжийсан чин хальт тог тасраад пс унтраад бүгд арилчлаашдэээээээ ээээээээээлдэээээээээ

barbie (зочин)

Пионерийн зусланд явдаг байжуулээ. Бас тетрес тоглоол , чолк гаргаж үсээ тайрчаад тэрийгээ босгож янзлаx гэж xар үүрээр 6-д босдог байлаа шдэ хахаха.

barbie (зочин)

Лениний музеиг үзэxээр том улавч өмсүүлдийн тэрийг нь өмсчөөд музеиг тооxгүй өдөржин чулуун шалан дээр гулгаж xөөцөлдөж тоглодог байж билээ. Шинэ жилээр цасан оxин болоод цагаан палааж шишиктэй өмсөөд, плистак нтр наацан картонон титэмтэй гартаа саа барьцан сүлд модоо тойрон бүжиж нтр хэхэхэ./ тэxдээ нэгдүгээр ангидаа л тэгжийсийн/

Jack (зочин)

Minii sanjagagaar prisdawk bilv ehehheh

Ээгий (зочин)

Туул гол дээр өнжинө тэгээд орны төмөр пүршээр загас шүүж бариад тэрийгээ бургасны гал дээр шарж идэж бужигнаж байснаа үлдсэнийг нь муутгаж аваад элээнд шидэж өгөх гэдэг ажилдаа орноо. Эцэст нь ээжийг ажлаасаа ирэхээс өмнө баахан жараахай барьж аваад муур хооллоод 2 давхарын балкон руу авирч гараад гэртээ орнодоо. Ээж орж ирээд өдөржин гэртээ байсан гэж боддог байсан байхдаа.

Khan-So

ene grouped bugd bg hehe :D

http://www.facebook.com/groups/20zuun/

dursamj group

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)