Анхдугаар Дизаан : Мөрөөдөл өө мөрөөдөл

Мөрөөдөл өө мөрөөдөл

Эрчүүдээрээ суугаад буу халах ч бас сайхан шүү тэгээд ярилцаж байхдаа мөрөөдлийн талаар яриваа бүгд л миний мөрөөдөл бол сайхан эхнэр, хөөрхөн хүүхэд, байшин, машин, албан тушаал, эрх мэдэл гээд л яриваа тэгсэн манай нэг найз миний мөрөөдөл бол Дэлхийн банкны захирал болох гээл авлаа л даа бид чи чадхуу бархуу баркуу байхаа гээл инээлдлээ тэгсэн ингэжийнэ хүн мөрөөдөлийн мөрөөдлийг мөрөөдөж байж л амжилтанд хүрдээг тийм болохоор би ингэж мөрөөдөж байгаам гэж байна


Мань эрийн логик бол яахав аймаар том мөрөөдөөд тэрэнрүүгээ зүтгээд хэдхэн хувийг нь гүйцээхэд л хангалуун амьдрал гээд байгаам
Яг тэр үед би өөрөөсөө би мөрөөддөг хүн үү гэж асуулаа мөрөөдхиймаа гэхдээ аягүй төлөвлөгөөт мөрөөдөлтэй юм шиг байгаам яасан гэхээр би ингэдэг байхгүй юу, зиа энэ жил би тийм юмтай болно бас тийм юм сурна бүтээнэ гэж тэгсэн мөрөөдөл гэхэд бас л хэцүү зорилго зорилт ч юм шиг хэхэ гэхдээ л би мөрөөдөхдөө дараа жил тэгэх юмсан ингэх юмсан жилээр 5 жилээр 10 жилээр төсөөлөн мөрөөдөж яваад байгаам энэ тэгээд мөрөөдөл мөн ч юмуу биш ч юмуу бүү мэд


Миний одоогийн мөрөөдөл бол аль нэг өндөр хөгжилтэй оронд очиж сурч хөдөлмөрлөж хэсэг хугацааг өнгөрүүлэх болчоод байна болж өгвөл АНУ-руу явахсан гэж мөрөөддөг юм тэгээд хэлэхээр хүмүүс ингэдийн нээх тэнэг чиодоо Монголдоо л ажилж амьдралдаа яаачаад байгаан эх нутаг чинь нтр гээл АНУ угаасаа л мөрөөдлийн орон биздээ аль чадалтай аьвяастай хөдөрлөж чадаж байгаа хүн л сайхан амьдардаг шд
Тэгээд би нээх эх орноосоо урвах гээд байгаа хүн шиг харагдаж магадгүй л дээ гэхдээ тэр сайхан улсад нь очиж жоохон ч гэсэн сэтгэх хүрээ, холын хараагаа тэлмээр л байна шд тархиндаа бага сага зүйл хулгайлаад ч болтугай хийгээд ирмээр байна шд, мэдээж дээрээс нь нэг амьдрах овоохойны мөнгө бас хийчихмээр л байна цалингаараа овоохой авна гэдэг ч тэгээд мань мэтэд бол зүүд зэрэглээнээс ч хол хоосон санагдаад байгаам


Хэн нэгэн сайхан сэтгэлтэй ч гэхиймуу хүн гарч ирээд би чамд 5 жил хангалттай амьдрах мөнгө өгий чи өөрийн мэргэжлийнхээ бүхийл програмыг бүрэн эзэмш гэдэггүй л юм байхдаа гэж мөрөөддийн тэнэг чинь


аа энэ зураг уу мөрөөдөл өө мөрөөдөл

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
maral (зочин)

tom yumiig muruuddug logikiig sonssiin bnaa, muruuduh goy shuu

1st (зочин)

бас нэг мөрөөдлөө мартчиж энэ жил Cleveland Cavaliers аварга болоосой хэхэ

secretwish (зочин)

бүтэх боломжтой л мөрөөдөл бна, мөрөөдөл чинь биелэх болтугай! би ч бас мөрөөдөлтэй

1st (зочин)

хэхэ бүтэх нь тодорхой болсон бас баяжих нь тодорхой болчих шиг боллоо хэхэ

Ангаахай (зочин)

Ай даа мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ээ гэж... Би ч нэг их том юм мөрөөддөггүйм шиг байгаан. Нэг хэсэг нээх сайхан спорт цогцолборын эзэн болчих юмсан гээл боддог байлаа. Дараахан нь л тасарцан төгөлдөр хуурч болчхысан эсвэл хийлч ч юмуу тэгээд бүх төрлийн хөгжмийг нүдэнд харагдлаа л бол шүүрч аваал тглочдог болохысан гээл боддог байлаа удаа ч үгүй нөгөөдөхөө сургууль болгосон. Хөгжмийн сургуультай болчхысан гээл... Харин одоо бол өөрийн гэсэн бизнес эрхлэхийн мөрөөдөл л болоод байна даа. Миний хэзээ ч өөрчлөгдөөгүй үндсэн мөрөөдөл бол баяжих л юм шиг байгаан. Тиймээ би муухай хүн. Гэхдээ л мөнгөөр л мөрөөдлөө хэрэгжүүлж чадах юм чинь. Би баяжнаа удахгүй.

ordinary (зочин)

америкт ажиллахыг мөрөөдөл ч гэж болохгүй байхаа хөгшөөн. Харин Кливлэнд аврага авахыг мөрөөдөл гэх байх шүү гэсэн тоглоом шүү. Мөрөөдөл том байх тусмаа майр зүтгээд багаханд нь хүрнэ л гэж байна найз чинь тээ, яахав бас боломжийн ч гэсэн сэтгэл ханамж хэр байх бол? Чиний блогийг үзлээ авъяастай мундаг хүү байх шиг байна өөрөө сэтгээд бизнес хийгээд дажгүй амьдраад ирэхээрээ зугаалах маягаар Америк байтугай аялаад явж болох шүү дээ.

stormy (зочин)

Мөрөөдөл сайхан шүү. Гэхдээ мөрөөдөл нэгэн цагт заавал биелдэг

Damdaa (зочин)

Aa end neg ail modhon neg odor bairnii nairaa hiih ni dee l gej bodogdob.

SUNshine (зочин)

Мөрөөдөх сайхан, мөрөөдөлдөө хүрэх бүүр сайхан Мөрөөдөл хожим ч гэсэн биелдэг Гагцхүү мөрөөдлөө биелүүлэх чинь өөрөөс их хамаардын байна лээ гэдгийг л ойлгосон. Миний өмнө нь бичиж байсан Мөрөөдөл хожим ч гэсэн биелдэг гээд нэг бичлэгийг дахиад ороод үзээрэй :) http://more.blog.gogo.mn/entry/ff8080811c034c10011c1914e24805c8/#comments Чи маш авьястай шүү, чиний мөрөөдөл биелнээ :) Амжилт хүсье

мэс (зочин)

Мөрөөдөхөд мөнгө төлдөг байсан бол би нээх новшийн мөрөөдөлчин болцон байх байсан даа. Хүмүүс ярихдаа : мөрөөдсөөр байгаад л хамаг амьдарлаа балаллаа даа хайран сайхан залуу мөрөөдөлчин болох гэж гээл ай хэхэхэ эээ

Давка (зочин)

Би ч гэсэн том мөрөөддөг_ Том мөрөөдвөл биелдэг гэсэн. Сайн мөрөөдөөрэй амжилт шүү.....

Миний цаг (зочин)

Мөрөөдөх сайхан. Гэхдээ би ингэж бодоод байдын. Мөрөөдөл зорилго хоёр жаахан ялгаатай. Мөрөөдөл хэзээ ч биелэхгүй зүйл байж болно. Жишээ нь саран дээр, наран дээр, одон дээр очих... Тэндээ амьдрах гэх мэт... Харин зорилго бол ном гаргах, хүүхдүүдээ боломжийн сургуульд суралцуулж боловсролтой болгох гээд л

1st (зочин)

Миний хувьд мөрөөдөлийг биелэшгүй талаас нь бус биелэх мөрөөдлийг мөрөөддөг эхлээд мөрөөдөнө дараа нь ёстой зорилго болгоод зүтгэнэ

Хэрлэн (зочин)

мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ээ хэхэ. мөрөөдөлгүй бол бид нар бөгдөөрөө хүн дүрс

B.B. (зочин)

ммм... сүүлийнх бол утгаараа мөрөөдөл байна даа хэхэ

Taboo (зочин)

Мєрєєд мєрєєд ... Хїрээд яахийн ... Мєрєєд мєрєєд...

Oyunaa (зочин)

bicheg-g unshlaa, setgegdluud n bas mash ih taalagdlaa, bugdeeree udur bur muruudluuruu amidraarai, zaaval hureerei gj husch bna

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)