Анхдугаар Дизаан : ХАЙРЫН цэцэрлэг

ХАЙРЫН цэцэрлэг

Сайн байцгаана уу? Өглөөн мэнд өнөөдөр блогтоо ганц нийтлэл оруулая гэж бодлоо. Би өөрийгөө хэрэндээ их юм боддог толгой гэж сэтгэдэг хүн тэр бодлуудынхаа (мөрөөдөл гэсэн ч болох юм) нэгийг хуваалцая гэж бодлоо. Монголд тодруулбал хамгийн олон залуустай хотуудын нэг болох Улаанбаатарт минь чөлөөт цагаа өнгөрүүлэх газар алга гэж би хэлэхгүй гэхдээ миний бодлоор дурлалт хосууд, шинэ гэр бүл, шинээр бүл нэмсэн залууст минь хамтдаа очих цэцэрлэгт хүрээлэн алга байна. Яахав яваандаа бий болох л байх болох гэж байгаа бол магадгүй түүнд хамаатай хүн унших ч юм билүү гээд хэдэн санаа нэмэрлэе гэж бодов. Миний санаа биш гадаадад байдаг цэцэрдэгт хүрээлэнгүүдийн зургийг оруулав

 Хамгийн эхнийх нь энэ хөшөө дэлхийн их олон оронд байдаг

# ХАЙР хөшөө


 Tайвань дахь хөшөө

Америкийн Нэгдсэн улс дахь хөшөө

энэ одоо хаана ч юм Итали ч юмуу

Өөрийн хэл дээр үндсэн хэв шинжээ хадгалаад барьчихсан байгаа биз тэгэхээр МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ ХАЙР гэж бичиж болж байгаа болохоор энэ форматаар нь ХАЙР гэж хөшөө босговол хичнээн сайхан бэ

#ХАЙРЫН ЦООЖ

Энэ бас бэлгэдэл их гоё санагддаг бодоод үзэхэд л


Цоож түлхүүрний асуудлыг болёстой энэ хавиараа шийдэж болох юм шиг санагдаад байгаашд блогчидоо

#ХАЙРЫН ЦЭЦЭРЛЭГ

энэ бүхнийг байлгах нэг хөөрхөн цэцэрлэгт хүрээлэн байх хэрэгтэй байх Үндэсний соёл амралтын хүрээлэнг горьдоод хэрэггүй биз өөр нэг газар аятайхан энэ талаар л ёстой хэлж мэдэхгүй байна энэ газар шороо гэдэг хамгийн үнэт зүйл гэдгийг бол ойлгож байна гэхдээ хэн юуны төлөө ингэж үнэ хэргээд байна гэдэг бас л бодох асуудал цэг

#ХАЙРЫН КАФЕ

Ийм сайхан зүйл хийгээд бүтээгээд өгчих хоншоор нь хүрвэл бас буцаагаад залуус талархалаа илэрхийлж хариу барих гарц бий гэж бодож байна. Энэ нь бол кафе Архи тамхи зардаггүй бага зэргийн вино бол болох л байх маш эрүүл орчинг бүрдүүлвэл би лав ороод л байна


#ХАЙРЫН ДЭЛГҮҮР

Бас дэлгүүр яг энэ үгтэй холбоотой төрөлжсөн дэлгүүр байж болж байгаа юм

за тэгээд бичээд байвал зөндөө л санаа байна та нарт зүгээр хальт санал болгож санаа бодлыг чинь сонсох гэсэн юм. Хэрэв үнэхээр ийм зүйл хийж чадах боломжтой хүн гараад ирвэл санал зөвлөгөө харамгүй өгнөө юу л байна санаа л байна.

САЙХАН МЭДЭЭ

Энэ нийтлэлийг бичээд найзуудруугаа спамдчихсан юм уучлаарай гэтэл бүүр биелэлээ олохоор төсөл нь бичигдэж байгаа юм байна гэдгийг 10 жилийнхээ найзаасаа сонслоо БҮҮР ӨӨРӨӨ ЭНЭ ТӨСЛИЙГ БИЧИЖ БАЙГАА юм байна. Надад санаа оноо өгсөнд баярлалаа гэж байна сайхан байна тэгэхээр нэгэнт бий болох боломжтой болж байгаа юм чинь залуус минь манай найзад юу хүсч байна ямар байвал сайхан байх вэ хүсэл эрмэлзэлээ бичвэл бидэнд болон энэ төслийг бичиж байгаа найзад минь аль аль талдаа ашигтай гэж харлаа


start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
MES POSTZ

Их гоё санаанууд байна. Хайрын дүү шүлэгнээс өөр зүйл байдаг гэдгийг ухаарсангүй явж :Ъ

Оранж

Монгол д ийм хөшөөтэй болчуул......

Hiko

Нээрээ тийм шүүү энэ нэрээ гоя санаа байна шүү!!

Мауз

гоя санаанууд байна. хөшөө, тэр цоож ч гэсэн сонирхолтойн.

дурлагч

Ахаан, ийм зүйлс манайд байдаг бол гоя байхгүй юу.

Эхлэл ДИЗААН

Байлгамаар л байна

Tuul (зочин)

fascinating !!! nice photos
hope to create all in Mongolia guys

monroe (зочин)

Ийм хөшөөтэй болчихвол сайхан аа...

КО'шейк

Монгол хөшөө, суварга барьсанаараа хөгжүүл хөгжчихөөр болсон...

Үхсэн хүний хөшөө барьж байхаар хамгийн хүчтэй 4 үсэгбарих амархан л юмшиг байна ...


Гоя нийтлэл байна ...

Гялайлаа

Тав дугаар сар

Уг нь их боломжийн л санаануул байх юм, хэрэгжүүлчүүл... Гоё юм өө

Bolduush (зочин)

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэж том цэцэрлэг байгуулж байгаа шүү дээ. Дөнгөж л эхэлж байна. Худлаа энд тэндээс баахан мод авчирч суулгахчаа аядаад. Санаагаар болдог тэр том цэцэрлэгт хүрээлнг хэд хуваачих хэрэгтэйм шиг байгаан. Хосуудын, хайрын, хүүхдүүдийн, өвгөдийн ч гэдиймуу. тээд л тус бүрт нь зохисон интьррер хийвэл болох л байх. харин залууст нь зориулсанг нь за мануус ч нийлээд хийвэл хийнэ дээ. Тэр цоожнуудыг бол гэртээ байгаа эвдэрхий, эсүүл түлхүүрийг нь хаяцан цоожуудыг авчирч байгаад ч юм уу... Тэр найз чинь хаана яг юу хийж байгаа гэдгээ бидэнтэй хуваалцвал зүгээр юм тээ.

Ицми

их гоя санаанууд байнаа... мөнгө хөрөнгөтэй хүмүүс нь хараад хийчээсэй этр к

Stormy

Ийм хайрын хөшөө Монголд байдаг л юм даа. Жишээ нь "Найрамдал" зусланд байна. "Үгээр хэлж үзгээр бичишгүй үгээ Өмнө чинь шивнэе Амор" гэсэн бичигтэй. Бас Төв музейн урд байдаг Мөнхийн болзоо байна. Хуучны ХИД, одоогийн С1 телевизийн ард замын голын зүлгэрхүү юман дээр эмгэн өвгөн хоёрын хөшөө байгаа. Бас л хайрын нэг илэрхийллийг харуулсан гэж бодоод байгаа шүү.

Эхлэл ДИЗААН

@stormy санал нэг байгаа наад хөшөөнүүдийг чинь бүгдийг нь оруулах гэж байгаад больчихлоо хөдөлгөхгүй байх гэж бодоод хуримын ордны өмнөх хөшөө надад илүү таалагддаг зүгээр яг ийм зориулалтын цэцэрлэгт хүрээлэн байгуулвал дотор нь байхад гоё гэсэн л санаа байгаа юм

бичиж байхдаа бодож байсан юм Улаанбаатарт байдаг иймэрхүү хөшөөнүүдийг гэвч хөдөлгөхгүй байх хөдөлгөөд ч дэмий байх гэж бодоод байгаа байгаа газартаа орчиноо чимээд байж байсан нь дээр гэж бодоод оруулаагүй болно

1988

за би эднийг хэрэгжүүлээтхий ганц хором өгөөч нтр хэхэ

Stormy

Нээрээ тэр цоожнуудын хувьд сүүлийн үед залуучууд Зайсангийн гүүрэн дээр очиж цоож их зүүдэг болж байгаа юм гэсэн шүү. Уг нь цоож зүүдэг аятайхан хиймэл байгууламж байвал сүртэй л дээ.

Сэлэнгэ (зочин)

энэ их гоё нийтлэл болжээ анхаа. Ганцхан хөшөө биш тэр чигтээ хайрыг илэрхийлсэн цэцэрлэгт хүрээлэн бий болбол ямар гоё вээ.... гэчнээн сайхан бээ.... хэхэ

ийм гоё зүйл оруулсанд
Thanks friendie

Шувуухай

Гоёийн би лав манайд ийм цэцэрлэг байдаг бол мишокоо авч очоол явку нтр

Мөрөөдөгч

Гоё юм байна, яг одоо л ийм гоё газруудтай болмоор бйана

Мөрөөдөгч

Байна гэж байгаан шүү

iGan

Өвлийн шөнө солонго татсаныг
Өвлийн цасан надтай ярилцсаныг
Өөр хэнд ч хэлэхгүй ээ хайраа
Тэр хайрын цэцэрлэгт уулзаяяя гэж амандаа аялаадл орцонд уулзах сайхан шүү тэ..

Зочин

uul ni iim moroodoltei yavdag yum.Moroodoloo bieluulnee tghdee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)