Анхдугаар Дизаан : Stop Abortion

Stop Abortion

Үргэлжлэл бий

Зааз аймаар нэр өгчлөө яаадын нэг юм хийх санаатай 

Corel Painter, Wacom Tablet

2009.03.12

Бяцхан гар, хөөрхөн нүүрийг минь та хэзээ ч хараагүй

Булбарай бие хэврэг ясыг минь та барьж үзээгүй

Үнэхээр намайг инээж байгааг та мэдээгүй

Үгүй гээд хайраа харамлахдаа та бодоогүй

Үл таних хүн мэт би танд санагдавч

Үнэхээр таныг дотороос чинь мэднэ би

Хараагүй юм чинь яахав гэж өөрийгөө бүү хуураач

Хамаг зүрхний чинь цохилт бүрийг би сонсодог.

Зовлон бүхнийхээ шалтгааныг намайг гэж бодоо юу

Жаргаж явах үедээ үүнийгээ та бодсон уу

Арилаад өгөхөд хамгийн амар нь би байгаа юу

Ариун хайр энэ тэр чинь үгүй болоо юу

Өсөрхөж хорсох шалтгаан танд байсан юм уу

Өөдгүй тэр залуу аав минь байсан юмуу

Тэжээж чадахгүй гэж хэн нэг нь хэлээ юу

Тэгээд намайг шууд золиосонд гаргаа юү.

Хашгираагүй гэж намайг та бодоо юу

Хашгирсан шүү ээжээ хамгийн чангаар

Өвдөөгүй гэж намайг та бодоо юу

Үхэл үнэрттэл өвдсөн шүү ээжээ.

Хайрлахгүй гэж намайг та сонгосон уу

Харин одоо сэтгэлд чинь юу үгүйлэгдэнэ вэ.

Санахгүй гэж намайг та голоо юу

Санаанд чинь үр чинь үргэлж байгаа ш дээ одоо.

Хамаг дэлхийг танд худалдаж аваад өгөхгүй ч

Харанхуй энэ амьдралд чинь инээмсэглэл болох байсан юм.

Өөрөөсөө өөр юуг ч хайрладаггүй сэтгэлд чинь

Өр зүрхийг чинь дэвтээх жаргал чинь байх байсан юм.

Эргэж хараад ч гайхуулах зүйлгүй амьдралд чинь

Ирээдүйд чинь гэрэлтэх

Итгэл байх байсан юм

Эр бүхний өмнө үнээ алдсан өвөрт чинь

Энгэрийг чинь зөөллөх үр чинь байх байсан юм.

Цагийн аясаар гандаад өгөх царайнд чинь

Сэтгэлээс чинь гэрэлтэх үзэсгэлэн чинь байх байсан юм.

Цал буурал болоод амьдралаа дэнслэх цагт чинь

Зүрхийг чинь дүүргэх хайр чинь байх байсан юм аа.

Ж.Мөнгөнхэт

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
Gerelt (зочин)

1st. Agree

ҮЛЭМЖ (зочин)

Танай ажлын хавиар блог устгаж нээдэг халдвартай вирус тархсан юмуу хаашаа юм бэ ккк

1st (зочин)

та нараас гуйлт байна үр хөндөлтийн талаархи бодлоосоо бичээрэй хэрэг байна

happytuya (зочин)

Bi blog deeree bichsen bgaa. Ur hundultiin talaarh uuriin bodloo. http://happytuya.blog.gogo.mn/entry/ff8080811d844314011d8ae3eebe03a0/ orood uzeerei :D

1st (зочин)

өө баярлалаа

Dr_TLG (зочин)

Hariu ailchilj baina bi ugaasaa ingedeg zanshiltai saihan blog bainaa. ur hundultiig ih ondoo talaas ni haruulsan baina. bayarlalaa haaya manaihaar orj baigaarai

Sienna (зочин)

Хувиа хичээсэн хэрэг л дээ. гэхдээ эцэг гэж нэг хүн нь нөгөөхөө дээрэлхэж шахаж шаардсан байж бас болно. Гэхдээ л муухайгийн муухай л даа

bayasum (зочин)

Тасархай! Тэр бичиг нь бүр дотор арзагануулаа хаячла..

1st (зочин)

баярлалаа та нарт Манай нэг ах маань үзчихээд жоохон шүүмжилсэн л дээ Муухай зүйлийн сайхан талыг юмуу Сайхан зүйлийн муухай талыг илэрхийлж чадвал жинхэнэ урлаг гэж хэхэ гэхдээ аймаар зураг байна гэхээр нь дотроо баярлаад байгаа хэхэ ойрдоо жоохон horror character эрэлхийлсэн юм. Ах айсан л бол болоо хэхэ эрсэн зүйлээ бага ч болов олсон гэсэн үг

bumbaak (зочин)

Husvel hyasna gecheer zarim neg humuus ur huuhdiin moroosol bolon shanalj yavahad, zarim neg ni hoorhii ter amitnig yuman chinee bodolgui ustgaj honooj bhim daa. Heden sarin omno tv uzej suutal, heden yan*** garch bnaa, tednii neg ni jiremsen bh um. Tegeed boloogui ee bur 6n sartai jiremsen geech, jiremsen hirnee biye unelseer... Tsagdaa tuunees huuhdee yah bodoltoi bgaag ni asuuhad heneg ch ugui avhuulna gej hariulj bhin, durgui hursen gej yaana! Archaagui muusain umnuud doodhoo zohitsuulj chadahgui, hedhen hormin jargalin toloo hunii ami yeguutgej bgaatai bi OGTHON ch evlerch chaddaggui um. Er nohor hichneen huuhedtei bolohig husch bsan ch emegtei hun huuhed gargahad setgel zuin bolood biye fiziologiin huvid haraahan belen bish, deerees ni huuhedtei boloh huselgui bgaa bol tuuniig busgui hun yamar neg baidlaar nohortoo ayataihan helj oilguulj, bur bolohgui bol evteihen shig argalj hoishluulaad bh ni emegtei hunii durin asuudal ch um shig... Deerhees uzvel minii bodloor ter hoorhon oodoshon jaahan amitnig yuman chinee bodolgui ustgaj hatuuhan helehed ALJ baigaa humuus (EMEGTEICHUUD, OHIDUUD) uneheer archaagui. Uneheer l huuhed gargah boloogui, bololtsoogui, bodolgui bgaa um bol erthenees ene asuudlaa zohitsuulah heregtei sht. Dur huseldee diildeed dotroo taviulsan l um bol 72 tsagin em avaad uuna l biz dee. Yadaj l daraa ni abort hiilgeh ter ih mongoo haij honog hugatsaa aldaj yavsanaas 6000han myangan togrognii em avaad uuchihdag ch boloosoi ene ohid, emegteichuud.

bumbaak (зочин)

19n nastai ohinoos, emegteichuudiin emnelgiin emch anket boglon asuult asuuj bhin. - Abort hlgej bsanuu? - Tiim - Heden udaa? - 3... eniig sonsood bi nud oroi deeree garah dohson. uneheer emgeneltei

-zMx- (зочин)

Sain uu Anxaa ! Aav bolox gej bgaamuu bayar xyrie xoo!!! bi bolox boloogyi l bna gsn :P davgyi ajil bolson bna shyy good luck

a p a t h y (зочин)

olmiigoo orog naana chini tsetseg urgay gene ...

ashoka (зочин)

хүн хичнээн хэн нэгэнд хаяагдсан ч ийм зүйл яагаад ч хийж болохгүй л болов уу. Амьдрал амь ганцхан байхад зөвхөн өнөөдрийн жаргал, бололцоогоо хөөж эх дэлхийд хүн хэмээх нэрийг дуулах гэж төрсөн үрсээ хаяж, үрэгдүүлнэ гэдэг хүн ёсны хэрэг мөн гэж үү? Тэр өөрийн гэсэн үзэл бодолтой өөрийн гэсэн сайхан бүхэнтэй нэгэн шүү дээ? Хорвоод хэн ч өнчрөл хагацал үздэггү юум аа гэхэд үзээ гэж дуудах эцэг эхтэй яваасай.

orshikhoo (зочин)

goy bichsen bn aa

Абсурд (зочин)

Sienna миний хэлэх гэсэн зүйлийг хэлчиж дээ Үр хөндүүлсэн чинь Дараа нь хүүхэд тээж чадахгүй бол яаана Алчуурчидаа

Света

Саяхан даа би хаанаас ч билээ уншиж байсын байна. Уул нь бид таван саюулаа байх байсан гэсэн. Үр хөндөлт... Чиний дотор тийм жаахан ертөнц бий болчихоод байхад үгүй хийх гэж... "Жирэмсэн болчихжээ. Гайгүй эмэгтэйчүүдийн эмнэлэг байна уу? гээд л хүмүүс бие биенээсээ асуугаад... Мэдэхгүй юм. Сүүлийн жилүүдэд абортоор хорвоод мэндлэх эрхээ хасуулсан "хүүхдүүдтэйгээ" нийлээд бид уул нь 5 саяулаа болох байж.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)