Анхдугаар Дизаан

Эмгэнэл

1985 оны 11-р сарын 05 Нийтэлсэн Эхлэл ДИЗААН

Миний багын анд Б.Ариунболд өнөө өглөө өвчний улмаас таалал төгслөө
Түүнийг Монголын Сагсан бөмбөг, Бэнди, Хоккейн түүх мартахгүй

Энх амгалангийн орондоо тайван нойрсдоо
2009.10.02
Image

Сагсан бөмбөг, хоккейгоо хоёуланг нь тоглоно


Баасангийн Ариунболд 1985 оны арваннэгдүгээр сарын 5-нд төрсөн. Сагсан бөмбөгийн лигийн АШТ-ий ШУТИС-ийн “Шаркс” багийн холбон тоглогч. Мөн Монголын хоккейн лигийн “Багануур” ХХК-ийн “Багануур” багийн баруун жигүүрийн довтлогч. Монголын сагсан бөмбөг болон хоккей, бэндигийн шигшээ багийн тоглогч түүнтэй уулзаж ярилцлаа.

-Сагсан бөмбөг, хоккейн шигшээ багийн тамирчин маань анх аль төрлөөр нь хичээллэж эхлэв?
-Миний бага нас Багануур дүүрэгт өнгөрсөн юм. Бага байхаасаа л гэрийнхээ гаднах мөсөн гулгуурын талбайд өдөржингөө гулгадаг байлаа. Хоккейн дасгалжуулагч гэвэл Батбаяр, Цогтсайхан багш нар юм. Эдгээр багш нарын удирдлагад хоккей тоглон тавдугаар ангидаа өсвөрийн УАШТ-д оролцож байсан.

-Хоккейгоор нэлээд олон тэмцээнүүдэд түрүүлсэн биз?
-Монголын хоккейн холбооноос зохион явуулдаг лигийн АШТ-д “Багануур” ХХК-ийн “Багануур” багийн бүрэлдэхүүнд тоглож 2004, 2005, 2006 онд түрүүлсэн. Харин энэ жил мөнгөн медаль хүртлээ. Сагсны лиг, хоккейн лигтэй давхцдаг учраас хоёуланг нь тоглоход хүндрэлтэй. Дээр нь хоккейн лигийн зарим тойрог хөдөө орон нутагт явагддаг учраас хоёуланг нь тоглох боломжгүй болоод байна. Миний хувьд энэ жил “Багануур” багийнхаа бүрэлдэхүүнд лигийн АШТ-ий шигшээ тоглолтод л тоглолоо. Цаашид хоккей, сагс хоёрыг хослуулаад аль алинд нь тоглоно гэж бодож байгаа.

-Хоккейн шигшээ багаас гадна бэндигийн шигшээд тоглодог байх аа?
-Тиймээ. Бөмбөгтэй хоккей манай оронд шинээр хөгжөөд удаагүй байгаа спорт. Өнгөрсөн жил шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан Шведийн Стокхольм хотноо болсон ДАШТ-ий “Б” ангилалд оролцож тавдугаар байр эзэлсэн. Харин энэ жил дахин оролцохоор төлөвлөж байсан ч бэртэл аваад больсон. Уг нь виз гарчихсан явахад бэлэн болчихоод байлаа.

-Шигшээ багт хэзээнээс хүчин зүтгэх болсон юм бэ?
-2000 оноос шигшээ багт багтаж хоккейн олон улсын тэмцээнүүдэд оролцож байгаа. 2000 онд Тайландад залуучуудын олон улсын тэмцээн, 2002 онд Шинэ Зеландад болсон Ази болон далайн орнуудын АШТ-д оролцсон юм байна.

-Сагсан бөмбөгөөр холбон тоглогчийн үүрэг гүйцэтгэдэг, харин хоккей болон бэндид ямар байрлалд тоглодог вэ?
-Хоккейн баруун жигүүрийн довтлогчоор тоглодог. Харин бөмбөгтэй хоккейд төвийн хагас хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг.

-Хоккейн тамирчин яагаад сагсан бөмбөг рүү урваад байна вэ?
-Би сагсан бөмбөгийг 2000 оноос тоглож байгаа. Дунд сургуулиа төгсөөд ШУТИС-д элссэнээр бүр илүү эрчимтэй тоглох болсон. ШУТИС-д элссэн жилээ нэгдүгээр курсын оюутнуудын дундах тэмцээнд оролцож байгаад сургуулийнхаа шигшээ багт Ш.Гүнсэнхоролын хамт тоглох болсон.

-Дээд лигт гурав дахь жилдээ тоглож байгаа байх аа?
-Хоёрдугаар курсээсээ хойш л тоглож байна. Одоо дөрөвдүгээр курст сурдаг.

-Ямар мэргэжил эзэмшиж байна? Хэрвээ сургуулиа төгсчихвөл өөр багт тоглох уу?
-Би ШУТИС-ийн уул уурхайн цахилгааны дөрөвдүгээр курсын оюутан. Сургуулиа төгссөн ч энэ багтаа л цаашид тоглох байх. Бид нар чинь дөрвөн жил гаруй хамтдаа тоглочихжээ. Зарим нь бүр зургаа долоон жил тоглож байгаа. Нэгнийгээ сайн ойлголцдог.

-Анхны лигт ердөө ганцхан хожигдсон. Гэтэл өнгөрсөн жил плей-оффт шалгарч чадаагүй. Харин энэ жил хэрхэн өрсөлдөх бол…
-Анхны жил бидний тоглолтыг лигийн багууд төдийлэн сайн мэддэггүй байсан. Тиймээс тийм өндөр амжилт үзүүлсэн байх. Өнгөрсөн жил шийдвэрлэх тоглолтод “Хасын хүлгүүд”-эд ялагдаж плей-оффоос мултарсан. Харин энэ жил плей-оффт шалгарчих болов уу. Харамсалтай нь би хөлдөө авсан бэртлийн улмаас сар гаруй хугацаанд тоглох боломжгүй болчихлоо. Тэгэхдээ би багийнхандаа итгэж байгаа. Манай залуус плей-оффт орох эрх авна гэдэгт найдаж байна.

-Сагсан бөмбөг, хоккей хоёрын алинд нь илүү сонирхолтой вэ?
-Сагсан бөмбөгт илүү дур сонирхолтой юм болов уу. Гэхдээ хоккейгоо тоглохгүй гэж байгаа юм биш. Аль болох хоёуланг нь тоглохыг хичээнэ.

-Тэмцээн уралдаан гэж яваа хүн хичээл сургуулиа хэрхэн зохицуулдаг вэ?
-Үнэнээ хэлэхэд төдийлэн сайн хичээлдээ анхаарч чаддаггүй. Лигийн тоглолттой өдөр ихэвчлэн чөлөө авах юмуу тасалчихдаг болоод байгаа. Бэлтгэл их хийгээд ядарсантай холбоотой байх.

-Энэ спортуудаар хичээллэхэд чинь ар гэрийнхэн чинь хэр дэмждэг вэ?
-Маш их дэмждэг. Миний тоглолтуудыг байнга үздэг. Аав маань өөрөө хөлбөмбөг тоглодог байсан юм.

-Ингэхэд хоккей, сагсан бөмбөгөөс өөр спортоор хичээллэдэг үү?
-Багадаа өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан удаатай. Надад спортын төрлүүдээс багийн спорт илүү таалагддаг. Багаасаа л сагс, хөлбөмбөг, хоккейн төрлүүдийг ихэвчлэн шимтэн үздэг байсан.

http://www.mongolnews.mn
Rest in peace

Талийгчийн Сайнуу5

энэ видеон дээр талийгчын бичлэг 5-д оржээ